Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2022 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэнд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эхээр 9-14 хэм хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 4-9 хэм хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  6-11 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …