Н.Мандуул: “ТОСК”, “НОСК”-ийн зээлүүдийг оноос өмнө эргэн төлүүлнэ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр “2017 оноос өмнө Хөгжлийн банкны зээлүүд УИХ, Засгийн газрын шийдвэрээр гардаг байсан.

2017 онд хууль өөрчлөн батлагдаж, Хөгжлийн банк илүү мэргэжлийн, улс төрөөс хараат бус болсон.

2011 оноос хойш Хөгжлийн банк нийтдээ 3.5 тэрбум долларын зээл олгосон. Үүний 85 хувь нь УИХ, Засгийн газрын шийдвэртэй олгогдсон.

Одоогоор Хөгжлийн банкны нөхцөл байдал нэлээн сайжирсан. Энэ жил зээлийн эргэн төлөлтийн асуудал дээр идэвхтэй ажиллаж, төрийн олон байгууллагатай хамтарсны үр дүнд чанаргүй зээлийн хэмжээг нэг их наяд руу дөхүүлсэн.

Оны эцэс гэхэд нэг их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна. “Эрэл” компанийн зээл 180 тэрбум төгрөгт хүрсэн.

Бид шүүхэд хандсан байгаа. “Эрэл” компани 2014 онд Засгийн газрын шийдвэрээр зээл авснаасаа хойш эргэн төлөлт тун бага хийсэн. Чанаргүй зээлдэгчдийн тоонд орсон төрийн өмчит компаниудыг хэд хэдэн удаа Засгийн газарт танилцуулж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан. “Эрдэнэс Монгол”, “МИАТ” компаниудын зээл бүрэн төлөгдсөн.

Оноос өмнө “ТОСК”, “НОСК”-ийн зээлүүдийг эргэн төлүүлнэ. Өнөөдрийн байдлаар нийт эргэн төлөлтийн хэмжээ 782 тэрбум төгрөгт хүрээд байна. Үүний тал хувийг чанаргүй ангиллын зээлүүд эзэлж байгаа.

2011 оноос хойш Хөгжлийн банк нийтдээ 3.5 тэрбум долларын хөрөнгө гаднаас босгосон. Үүний 750 гаруй сая нь өр болон үлдээд байна. Ирэх онд 720 саяыг нь төлөх ёстой.

Яг одоо Хөгжлийн банканд Самурай бондын эргэн төлөлтийн хөрөнгө цугларсан. Харин 500 сая долларын Евро бондын эргэн төлөлтийн асуудлыг хэлэлцээд, судлаад явж байна” гэв.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …