2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлалаа

Засгийн газрын  өчигдрийн хуралдаанаар  2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.


Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах соёлын аялал жуулчлал болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, эвент арга хэмжээг тодорхойлох үндсэн чиглэлтэйгээр дэд ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг олон улсад сурталчлан танилцуулах коммуникацын төлөвлөгөөг төр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд боловсруулсан.

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд Монгол Улсыг илэрхийлэх түлхүүр үг, өнгө төрхийг тодорхойлсон. Ингээд “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо”-ны хоёр удаагийн хуралдаанаар “Монголд тавтай морил” буюу “Welcome to Mongolia” гэх илэрхийллийн хүрээнд өнгө төрхөө тодорхойлсон.

Мөн улс орнууд маш олон төрлийн платформоор дамжуулан өөрсдийгөө сурталчлан танилцуулдаг. Бид тэдгээр платформыг ашиглахдаа ямар төрлийн танилцуулга, бичвэр хэрэглэх, Монгол агуулгыг хэрхэн ашиглах вэ гэдгийг судалж, тодорхойлсон. Ингэснээр Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам нь хувийн хэвшлүүдтэйгээ хамтраад нэг цонхоор, нэг өнгө төрхөөр Монгол Улсыг гадаад орчинд сурталчлан танилцуулах юм.

Хоёрдугаарт, Монгол Улсыг зориод ирсэн жуулчдад зориулсан нэгдсэн календарийг боловсруулж байна. Удахгүй бүрэн хэмжээнд Засгийн газарт танилцуулж, хэлэлцүүлнэ” гэлээ.

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …