“Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ШӨХТГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай  харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын болон бусад бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог хөгжүүлэх бодлогын шинж чанартай үйл ажиллагаа хэрэгжүүлэх, тус чиглэлийн мэдээлэл сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо”-ний Удирдах зөвлөлийн дарга Ц.Пүрэвням, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун нар гарын үсэг зурлаа.

Энэ удаагийн санамж бичгийн хүрээнд олон суваг дамжуулах үйлчилгээнд хамрагдаж буй нийт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үнэ тарифийн аргачлал, үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгч үйлчилгээ эрхлэгч хоорондын харилцааг зах зээлийн өртөгт суурилсан, хэрэглэгч төвтэй тогтолцоог бий болгох, бэхжүүлэх, сайжруулахад хамтран ажиллах зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …