Х.Нямбаатар: Аялал жуулчлалын сан байгуулна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм.

Улмаар уг  хуулийн төслийг бүлгээр дэмжиж, энэ ондоо багтаан батлах нь зүйтэй гэж үзсэн байна.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, 12-р сардаа багтаан батлуулах зорилготой ажиллаж байна.

Бид визний хамгийн сайн нөхцөлтэй орнуудын тоонд багтсан гэдгээ олон улсад зарлах, мөн Монгол улсад ирэх жуулчдын агаарын тээврийн зардлыг хамгийн хямд байлгах гэсэн хоёр асуудлыг чухалчилж байгаа.

Аялал жуулчлалын сан байгуулна. Энэхүү сангийн мөнгө аялал  жуулчлалыг гадаад, дотоодод сурталчлах, аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, агаарын тээврийн салбарт дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах буюу аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлд зарцуулагдана.     

Аялал жуулчлалын сангийн орлогыг казиногийн нийт орлогын таван хувь, морин бооцоот уралдааны орлогын таван хувь, төлбөрт тааварт уралдааны таван хувь тус тус бүрдүүлнэ.

Сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж, захиран зарцуулах эрхийг төр, хувийн хэвшлийн хамтарсан комисст байна.

Аялал жуулчлалын тухай хуулийн хүрээнд Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нар голлох үүрэг гүйцэтгэнэ.

Нэг ёсондоо төрөөс Аялал жуулчлалын тухай хуулийг гардан хэрэгжүүлэх эрхийг орон нутагт нь өгч байгаа” гэлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …