МУИС-д хийгдэхээр болсон бүтцийн өөрчлөлтийн асуудал араасаа олны хэл ам дагуулж байгаа. Ямартай ч МУИС-ийн Худалдааны сургууль буюу хуучнаар ХҮДС-ийн удирдлага, багш ажилтнууд МУИС-д хийгдэх бүтцийн өөрчлөлтөд оролгүйгээр МУИС-ын салбар сургуулиасаа салж, Худалдаа үйлдвэрлэлэийн дээд сургууль хэмээх хуучин нэрээ сэргээн сургалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа хэвлэлээр дамжуулан Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хаягласан хүсэлт өргөн барьжээ.
Тэгвэл Худалдааны сургуулийн багш удирдлагын энэ хүсэлтийг тус сургуулийн оюутнууд эсэргүүцэж байгаа гэнэ. Учир нь МУИС-ийн дипломтой төгсдөг, МУИС-ийн харьяа болохоор нь эл сургуульд элсэн орсон оюутнууд, хэрвээ энэ сургууль нь ХҮДС болж МУИС-аас “өрх тусгаарлавал” цаашид сурах боломжгүй гэдгээ илэрхийлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл Худалдааны сургуулийн оюутнууд МУИС-ийн бүтцийн өөрчлөлтөд орохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн тухай мэдээллийг бидэнд ирүүллээ.
А.Галт