Юнескогийн “Дэлхийн өв” сэтгүүлийн тусгай дугаарт монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын талаар нийтэлжээ

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Монголын үндэсний комисс хамтран Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцын 50 жилийн ой, Монгол Улс  ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тус тус тохиолдуулан  “Дэлхийн өв” сэтгүүл /World Heritage Review/-ийн тусгай дугаарт манай улсын ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлсэн 5 өвийн газрыг танилцуулав.

Түүнчлэн тус сэтгүүлийн “Google Arts and Culture” платформд танилцуулгыг байршуулахаар бэлтгэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын байгалийн үзэсгэлэнт өвийн газруудыг дэлхийн улс орнуудад төдийгүй олон улсын байгууллагад сурталчлан танилцуулсан нь улс орны эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах Монгол Улсыг гадаадад сурталчлахад ач холбогдолтой арга хэмжээ болов.

Сэтгүүлийн цахим хувилбартай доорх холбоосоор танилцана уу:

World Heritage n°103 (calameo.com)

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …