Д.Ганбат: Өнөөдөр нүүрсний хулгайчид л жаргалтай байна

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2022.12.22/ хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Хэлэлцэж буй асуудалтай УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлээ.



Тэрбээр “Өнөөдөр хамгийн богино өдөр, урт шөнө. Ес эхэлж байна. Хөдөө гадаа хүмүүсийн амьдрал маш хүнд байна. Бидний батлаад байгаа хуулиуд дутуу дулимаг байна. Уул уурхайн биржийн хуулиар 30 хувийг оруулна, өмчийг хувьчлахдаа 30 хувь гээд дандаа дутуу хагас юм хийж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бас яаруу хийгээд хэдэн хүн сайд болж салбараасаа баян сайд нар гарч ирсэн. Ёс суртахуун гэж алга. Дарга нар өөрсдөө огцормоор байна. Нүүрсний хулгайг ярьсан залуус эрүүл мэндээ золиосолж, жагсч байна. Эрүүл мэндийг юугаар ч нөхөхгүй. Үр дүнд хүрсэнгүй. Энэ мэдрэмжийг мартахгүй байх.

10 жил төмөр замыг вагонтой, ачаатай нь хулгайлсан хүмүүс шийтгэлгүй үлдэж байна. Нээлттэй сонсголыг ямар муухай болгож байна аа. Ард түмний мэдэх эрхэд яаж халдаж байна вэ.

Нүүрсний хулгайчдыг өмгөөлөх хурал болж тарлаа. Ард түмний жагсаалыг саармагжууллаа. Эцсийн эцэст нүүрсний хулгайчдыг өмгөөлөх хурал болж дууслаа.

Монгол Улсад өнөөдөр хэн жаргалтай байна, нүүрсний хулгайчид л жаргалтай байна. Хууль хяналтынхан ажиллахгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ерөнхий сайд ах дүү хоёр чадлаараа л хичээж ажиллаж байх шиг байна.

 Бүгдээрээ түдгэлзээд, хариуцлагаа хүлээвэл яадаг юм бэ. Банкны захирлууд төрөөс авлагатай гэж ярьж байна” гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …