ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор амьсгалын ба цээжний хөндийн эрхтэний хорт хавдрын эмийн эмчилгээг 708 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 2.5 – 6.4 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.
2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 4539 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 591.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай.