ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор өвдөгний үе солих мэс заслын тусламж үйлчилгээг хамтын төлбөртэй байхаар зохицуулсан. Ингэхдээ нийт төлбөрийн 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж, үлдсэн 25 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Тогтоолоор энэхүү тусламж, үйлчилгээний мэс заслын тусламж, үйлчилгээг 1.5 – 5.6 сая төгрөг бөгөөд үүний 395 мянгаас 1.1 сая төгрөгийг иргэн өөрөө хариуцан төлнө. 2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 1055 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай.
https://emd.gov.mn/news/207