Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг анхааруулж байна.

2022 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэрлэн голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний …