Өнөөдөр Европын холбооны дэмжлэгтэйгээр ОУХБ, МҮЭ-ийн холбоо, Монголын ЭХГУУ-н ҮЭ-үүдийн холбоотой хамтран “Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл”-ийн хүрээнд “Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооны, уул уурхайн салбарын анхан шатны хороодын дарга, “ХАБЭА-н ажилтнууд, аж ахуй нэгж байгууллагуудын захирал удирдлагуудад сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Сургалтад уул уурхайн салбарын аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н ажилтан, ҮЭ-ийн хороодын дарга нар болон ААН байгууллагуудын захирал удирдлагууд оролцсон 40 орчим төлөөлөл хамрагдаж байна.
Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат ЕНБД Х.Буянжаргал, Монголын Эрчим Хүч, Геологи Уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор нар нээлтийн үг хэлж, ХАБЭА-н хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад ХАБЭА-н ажилтнууд, ҮЭ-ийн хороодын дарга нар болон захирал удирдлагын үүрэг оролцоо, анхаарах асуудлын талаар онцлон хэлэв.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр нийгмийн бодлогын газар, Хүний эрх хуулийн газар, ХАБЭА-н хэлтсийн дарга мэргэжилтнүүд, хөдөлмөрийн эсрдэлийн үнэлгээ, хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсаар аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийхэд илэрч буй нийтлэг зөрчлүүд, анхаарах асуудал, ХАБЭА-н аж ахуй нэгжийн зохион байгуулалт, үйлдвэрлэлийн осолд хүргэдэг аюултай хүчин зүйлс, үйлдвэрийн ослын дүрэм, Хөдөлмөрийн тухай хуулийн зарчим, ажил олгогч, ажилтны эрх, үүрэг анхаарах асуудал сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнөж байна.