Багануур дүүрэгт бог малын мялзан өвчин бүртгэгдлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл  хийлээ.

Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 81 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр утаажилтын бүсээс 216 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 198 иргэнийг аварч,  6.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

2023 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар объектын гал түймэр 87, аврах ажиллагааны 15, малын гоц халдварт өвчний нэг, нийт 103 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.9 хувиар буурсан үзүүлэлт” гэлээ.

Багануур дүүрэгт өвөлжиж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлагаар арванхоёрдугаар сарын 29-нд дээж авч шинжлүүлэхэд бог малын мялзан өвчин оношлогджээ.

 Иймээс дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоох ажлыг зохион байгуулж байгаа юм.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …