А.Нямдорж:Зам цэвэрлэгээний технологи, аргачлалаа өөрчлөх шаардлагатай

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн энэ сарын 6-ны өдөр боллоо.

Энэ үеэр Хог хаягдал, тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээнд тавьсан хяналт, цаашид анхаарах ажлын талаар Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Нямдорж “Зам, талбайн үйлчлэгчдийн тоог нэмэх шаардлагатай. Ихэнх газрын зам, талбайн үйлчлэгчдийн цэвэрлэх зам талбайн хэмжээ стандартаас хэтэрсэн.  Мөн техник, багаж хэрэгслийн хангалт муу байна.

Зам цэвэрлэгээний технологи, аргачлалаа өөрчлөх, машин техник, ажиллах хүчээ нэмэх шаардлагатай. Ачаалал нэмэгдсэн үед нэмэлт ажиллах хүчийг дайчлах, зам талбайн үйлчлэгч нарын амрах байрыг нэмэгдүүлэх, цагийн менежментийг сайжруулах шаардлагатай” гэв.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …