Б.Баяраа:УБТЗ-ын дээд шатны дарга нарыг шалгах шаардлагатай

УБТЗ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байран дахь дарамт хүчирхийллийн асуудлаар Монголын Төмөр Замчдын ҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2023.01.10/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.


Хэвлэлийн хурлын эхэнд Монголын Төмөр Замчдын ҮЭ-ийн холбооны  дарга Б.Баяраа “Өчигдрийн шүүх хурлыг харахад уг хэргийг авлигын бус татвараас зайлсхийсэн асуудал мэт ойлгуулахаар боллоо.

Яагаад авлигын асуудал вэ гэдгийг тайлбарлая. Энэ асуудлыг УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан зохицуулдаг. Доор нь УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга нь М.Цогт гээд саяхан ОХУ-аас ирсэн залуу ажилладаг.

Энэ хоёр хүнтэй нэг удаа уулзахад надад “Баяраа дарга аа, ачаа тээвэр хариуцдаг тээвэр зуучийн компаниуд чинь оочероо хоёр гурван хүнд зэрэг зарчхаад асуудал гарахаар нь Д.Амарбаясгалан даргын вагон гэж нэр зээлдэж хүний нэр төрд халдаж байна. Яах ёстой вэ” гэж хэлж байсан удаатай.

Үүнийг зохицуулах ёстой УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга нь уг асуудлаар шалгагдаад эхлэнгүүтээ татвараас зугтаасан болж хувирах гээд байгаа нь шүүх хяналтын байгууллага татагдан орсон асуудал байх вий. Иймд УБТЗ-ын дээд  шатны дарга нарыг шалгах шаардлагатай” гэж мэдэгдлээ.

Улаанбаатар өртөөний ҮЭ-ийн хорооны дарга А.Болормаа “Сүүлийн үед УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын алба, түүний харьяа тулгуур 10 өртөө, 2 анги, нийт 3000 төмөр замчдын нэр хүнд, урам зоригийг гутаасан үйлдэл болсон.  Уг албаны орлогч дарга Б нь энэхүү авлигын гэмт хэргийг ганцаар үйлдээгүй, босоо удирдлагатай төмөр замын хувьд дээд шатны албан тушаалтнууд шууд холбоотой. Иймд эдгээр албан тушаалтнууд уг гэмт хэрэгт буруутай эсэхийг нарийн тогтоож, шалгуулах шаардлагатай байна” гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …