Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлсээр байна.
Уг үзүүлэлтийг бууруулахын тулд судсан дотуурх оношилгоо эмчилгээ буюу ангиографийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий.
Өмнө буюу 2020 онд зөвхөн УНТЭ, УХТЭ, УГТЭ-үүдэд тус тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан бөгөөд иргэдийн хувьд хүлээгдэл ихтэй байсан тул төвлөрлийг сааруулах нэн шаардлага байв.
Энэ хүрээнд 2021 оны төсвийн тодотголоор тухайн үеийн Эрүүл мэндийн сайд болох С.Энхболд зургаан аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв (БОЭТ)-үүдэд судсан дотуурх оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж болох “ангиографийн аппарат” худалдан авахад зориулж 10,8 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж чадсан нь зүрх судасны чиглэлийн тусламж, үйлчилгээг улс орон даяар хүртээмжтэй болгоход нэн чухал алхам болсон.
Хөрөнгө оруулалтаар Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгуудын БОЭТ-үүдэд тус бүр нь 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий Германы Siemens үйлдвэрийн Artis Zee маркийн орчин үеийн дэвшилтэт программ хангамж бүхий ангиографийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулан Зүрхний ишеми, Цочмог шигдээс, Элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ, Тархины судасны оношилгоо, Диализийн тунель, Бөөрний судасны оношилгоо, Хөлийн тараагуур судасны оношилгоо зэрэг тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлж байна. байгаа ба нийт 250 орчим иргэд тусламж, үйлчилгээг аваад байна.
С.Энхболд нь Эрүүл мэндийн сайд байх үедээ тушаал гаргаж, УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн АНГИОГРАФИЙН ҮНДЭСНИЙ БАГ байгуулж, орон нутгийн эмч, сувилагч, техникчдийг тус эмнэлгүүдийн ангиографийн тасагт урт, дунд, богино хугацааны сургалтад хамруулснаас гадна, Үндэсний баг орон нутагт ажлын байран дээрх сургалтуудыг системтэйгээр зохион байгуулж дадлгажуулж, хамтарсан ажилбаруудыг амжилттай хийсээр байна. Зүрх, судасны өвчний хүндрэлийн үед 72 цагийн дотор ангиографийн оношилгоонд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг бөгөөд Улаанбаатар хотоос алслагдсан орон нутгийн иргэд өөрт хамгийн ойр БОЭТ-үүдээс цаг алдалгүй энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой болсон.
Өнөөдрийн байдлаар ангиографийн тусламж үйлчилгээг орон нутагтаа авсан иргэдийн тоо 240 гаруй байна.
Өвөрхангай-27, Ховд-41, Хэнтий- 25, Дорнод 26 иргэнд тусламж үзүүллээ.Мөн УНТЭ-т төвлөрөн үзүүлдэг байсан урологийн тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулах зорилгоор 2022 онд Эрүүл мэндийн яамнаас бөөрний дурангийн мэс заслын тоног төхөөмөржийг худалдан авахад зориулж 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, дөрөвдүгээр сараас эхлэн 15 аймагт бөөрний дурангийн аппаратыг суурилууллаа.
Орон нутагт дээрх хөрөнгө оруулалт хийгдсэнээр шээдэг сүвний мэс засал, давсагны чулууны мэс засал, дурангаар хийгдэх давсагны хавдрын мэс засал, түрүү булчирхай, бөөр шээсний дээд замын бөглөрөл, жирэмсэн үеийн бөглөрлийн үед гуурс тавих зэрэг мэс заслыг орон нутагтаа хийдэг болсон. Мөн бөөр, давсагны чулууны улмаас бөглөрөл үүсч, идээ татсан буюу өвчин хүндэрсэн тохиолдолд орон нутагтаа гуурс тавиулж болдог болсон. Өмнө нь зөвхөн гуурс тавиулах гэж хотод ирдэг байсан бол одоо орон нутгийнхаа нэгдсэн эмнэлэгт гуурсаа тавиулаад эмчилгээний тактикийн дагуу сарын дараа лавлагаа шатлалын эмнэлгүүдээс мэс заслын тусламж, үйлчилгээг авах боломжтой болсон.
Оношилгооны хувьд шээдэг сүв, түрүү булчирхай, давсагны оношилгоог хийж байна.
Бид эмч мэргэжилтнүүдээ бэлтгэхгүйгээр багаж тоног төхөөрөмжөөр хангах нь учир дутагдалтай. Тиймээс аймаг бүрийн ерөнхий мэс заслын эмч нар болон урологийн эмчийг мэс заслын сувилагчтай нь Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран нэг сарын сургалтыг УНТЭ-ийн урологи- андрологийн төв дээр зохион байгуулсан.
Мөн УНТЭ-ийн эмч нар аймаг бүр дээр очиж шинээр суурилуулагдсан тоног төхөөрөмж дээр нь буюу ажлын байран дээр нь дадлагажуулж ажилласан. Мөн эмнэлгийн удирдлагууд болон холбоотой ажилладаг эмч нарт нь мэдлэг, ойлголт өгч ажилласан нь үр дүнгээ өгсөөр байна.
15 аймагт зургаан сарын хугацаанд 21 удаагийн томилолтоор бэлтгэсэн боловсон хүчнээр нийт 162 мэс заслыг хийсэн.
Үүнээс гадна орон нутагт хуваарьт томилолтуудыг зохион байгуулж хоёр дахь удаагийн ажлын байран дээрх сургалтыг хийж эхлээд байна. Сургалтыг ийнхүү хоёр үе шаттай хийснээр орон нутагт урологийн оношилгоо, мэс засал бие даан хөгжих суурь тавигдлаа.