Өнгөө алдсан, хуурайшсан, үрчлээтэх шинжтэй болсон арьсыг та зөвхөн нэг ширхэг өндөгний шарын тусламжтай хялбархан арчилж болно.
Үүний тулд эхлээд түүхий өндөгний шарыг дангаар нь сайтар хутгаж, маск бэлэн болмогц нүүр хүзүүндээ зөөлөн жигд тарааж түрхэнэ.15 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Үр дүн нь гэвэл таны арьсны өнгө сэргэнэ.
Өндөгний цагаанаар маск тавих арга
Түүхий өндөгний цагааныг шараас нь салгаж, аяганд хийж сайтар хутгана. Бэлэн болсон маскаа нүүрэндээ жигд түрхэнэ. 15-20 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Ийм маск тавьснаар таны нүүрний арьс зөөлөрч, бага зэргийн ядаргаанаас үүсэж болох нүдний доод зовхины үрчлээс багасч, нүүрний арьс гялгар болно.
Дашрамд өгүүлэхэд ямар ч үед хэрэглэхэд тохиромжтой хялбар энэ өндөгний маск нь натурал химийн найрлагагүй тул өндөр өртөгтэй гоо сайхны маскуудаас чанарын хувьд илүү шүү.