С. Жавхлантбаатар: Шинээр орж ирсэн эхний 30 автобусыг үйлчилгээнд гаргасан

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр шинээр орж ирсэн автобуснуудын үйлчилгээний маршрутын төлөвлөлтийн талаар Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл өглөө.


Тэрбээр “Одоогийн байдлаар 117 автобус ирсэн. Өнөөдөр эхний 30 автобусыг үйлчилгээнд гаргасан. Үлдсэн автобусыг энэ долоо хоногтоо багтаан үйлчилгээнд гаргана.

Шинэ автобустай холбоотойгоор төлөвлөлтөд өөрчлөлт орсон.

53 км-ээс хол явж байсан гурван урт шугамыг богиносгож, 10 чиглэлд шинэ, мөн 10 чиглэлд богино эргэлтийн төлөвлөлтийг хийсэн” гэв.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …