Тендер будлиантсан гэж мэдэгдэв

tender Сүхбаатар дүүргийн хот тохижилт, цэвэрлэгээний ажил гүйцэтгэх компаниудын тендер шалгаруулалт шударга бус болсон талаар  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд  “Хотын хөгжлийг дэмжих тээвэрлэгчдийн нэгдсэн холбоо”, “Улаанбаатар шинэчлэл” ХХК, “Сүхбаатар-Тохижилт” ХХК-ийн  удирдлагууд, ажилчдын төлөөлөл оролцлоо.

2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “Хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу энэ жил цэвэрлэгээний ажил гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендер зарлагдсан байна.
Гэсэн ч уг тендерт  машин техник, тоног төхөөрөмжгүйн дээр ажилтангүй, өмнө нь хаана юу хийж байсан  нь ч тодорхойгүй, хог цэвэрлэж, тээвэрлэх ямар ч туршлагагүй  “Алтан дорнодын хүч”, “Наши трейд” гэх компаниуд ялсан нь шударга бус явдал гэж тэд үзэж байгаа аж. Тэрчлэн тендер шударга бус явагдсан шалтгаан нь төр  дэргэдээ Улсын үйлдвэр гэсэн нэртэй хог тээвэрлэгч байгууллага байгуулснаас үүдэлтэй хэмээн хуралд оролцогчид мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …