Д.Амарбаясгалан: Иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд шийднэ

Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Ehalamj.mn рүү иргэд нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал гарч, иргэдийг бухимдуулсан.

Энэ асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн том алдаа нь өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр гарч ирээд байна.

 Өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа болсныг хүлээн зөвшөөрч байна.

Хүүхдийн мөнгийг бодох аргачлалд мэдээлэл өгч байгаа

–       Нийгмийн даатгалын ерөнхий газар

–       Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар

–       Авто тээврийн үндэсний төв

–       Үндэсний статистикийн хороо

–       Улсын бүртгэлийн ерөнхий газар

–       Татварын ерөнхий газар  гэсэн төрийн  зургаан байгууллага нь мэдээллээ хоорондоо хангалттай солилцдоггүй, уялдаа муутай, мэдээллийн давхцал зэргээс хамаарч ийм асуудал  үүсээд байна.

 Иймд эдгээр алдаа дутагдлаас үүдэж олон нийтийг бухимдуулсанд Засгийн газар хүлцэл өчье.

Системд хүүхдийн мөнгө авна гэсэн өрхүүд мөнгө нь ямар нэгэн асуудалгүй орно. Харин байр, орон сууц, автомашины бүртгэлийн давхардлаас үүдэж өндөр орлоготой болж харагдаад хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулж, Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно” гэв.

Санал болгох мэдээ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай …