Архангай, Булган, Төв аймгийн нутгаас мал хулгайлж “Эмээлт”, “Дэнжийн 1000” захын ченж нарт зардаг бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна

Цагдаагийн байгууллагаас бод малыг бүлэглэн хулгайлж, иргэдэд 1.2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, Иргэн “Л” нь 2019 оноос хойш Архангай, Булган, Төв аймгийн нутгаас 40 удаагийн үйлдлээр үхэр, адуу зэрэг 465 тооны бод малыг хулгайлж, нядалсан хэргийг шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн “Г” нь бусадтай бүлэглэн “Эмээлт” зах, “Дэнжийн 1000” зэрэг худалдааны төвүүдэд мал, махны ченж ажилтай “С”, “Б”, “Х” нарт мал, махаа худалдан худалдан борлуулдаг байсан нь тогтоогджээ.

Энэхүү хэргийг Архангай, Булган, Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгааг ЦЕГ-аас мэдээлэв. 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …