Автобусны 18 зогсоол байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо.

Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийг зохицуулагч Д.Энхболд танилцуулав.
Төсөл Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хороонд 2020-2023 оны хооронд хэрэгжих бөгөөд нийслэлийн гэр хорооллын иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жишиг төсөл хэрэгжүүлэх зорилготой.

Энэ хүрээнд нийт автобусны 18 зогсоол байгуулахаас хоёр нь битүү байх гэнэ.
Чингэлтэйн эцэст дөрвөн автобус зэрэг зогсох битүү зогсоол байгуулах юм. Мөн найман нэгжид газар чөлөөлөх шаардлага тулгарсан гэдгийг хэлж байлаа.
Хотын дарга стандартаа барьж, нэг загвараар барих шаардлагатайг сануулав.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …