Орхон аймгийн сэтгүүлч нар сургалтад хамрагдаж байна

МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс санаачлан 50 сэтгүүлчийг сургалтад хамруулж байна.

Сургалтыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар үг хэллээ. Тэрбээр МСНЭ нь гишүүддээ түшиглэн үйл ажиллагаа явуулна. Сургалтыг давтамжтай зохион байгуулна гэдгийг онцлов.

Энэ удаагийн сургалтаар МСНЭ-ийн зорилт, цаашдын төлөвлөгөөг сэтгүүлчдэд танилцуулав.

Сэтгүүлч нарт тулгарч буй хууль эрх зүйн орчин сэдвээр МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа, Мэдээллийн сайт эрхлэхэд анхаарах нь сэдвээр МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Сэтгүүлчийн харилцаа хандлага сэдвээр МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр хичээл оров.

Үдээс хойш Цахиур.мн сайтын эрхлэгч Ц.Анхзул, NTV телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг нар ажлын арга барил, туршлага, мэдээлэл олж авдаг арга зэргээ хуваалцах юм.

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …