Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Нийслэл хотын нутаг дэвсгэрт гудамж талбай, автомашины ил зогсоолд байрлуулсан приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг Т, Д, Э нарын 3 бүлгийн 12 этгээдэд холбогдох нүүрсэн яндан хулгайлах 27 гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар Тоёото Приус маркийн авто машины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгдсэн.

Иймд иргэд өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газар орхихгүй байж хяналтын камертай бүсэд харуул хамгаалалтай орчинд байрлуулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …