Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх стратегийн команд штабын дадлага сургуулилтын талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэл өгөв.
Тэрбээр “Улаанбаатар хотод томоохон хэмжээний газар хөдлөлт болсон тохиолдолд бэлтгэл ажил ямар байгааг шалгах үзүүлэх сургуулилалтыг тавдугаар сарын 24-26-нд зохион байгуулна.
Гуравдугаар сард зохион байгуулдаг байсан Газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах цугларах дадлага, сургуулилтыг энэ удаа хийхгүй.
Сургуулилалтын үр дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна” гэлээ.
Газар хөдлөлтийн үед холбогдох байгууллагууд ямар чадавхтай байгааг тодорхойлж гаргаж ирэх нь энэхүү сургуулилалтын гол зорилго аж.