Таксины төлбөрөөс болж маргалдан, зэвсэг ашиглан биед нь халдсан хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй “А” гэгч нь энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 цаг орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Тоёота маркийн тээврийн хэрэгсэлд сууж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 5 буудлын орчим хүргүүлсэн байна.  

Иргэн “А” нь тээврийн хэрэгслийн жолооч 24 настай, эрэгтэй “З”-тэй таксины төлбөрөөс болж маргалдан, зэвсэг ашиглан түүний биед халдаж, тээврийн хэрэгслийн тээшинд хийн Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд авч явжээ.

Улмаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Найзтайгаа хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаад хутгалчихлаа” гэж хэлээд хохирогчийг үлдээн гарч явахад нь Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хохирогч “З” нь эмнэлгийн тусламж үйлчилгээ аван эмчлүүлж байгаа юм.


Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …