Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 49 минутад “Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байранд гал гарч байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлага, мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжны нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч 50 настай, эмэгтэй “О” нь угаартаж нас баран, 19 настай, эрэгтэй “М” угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэж, тус цагдаагийн хэлтсээс гал гарсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд та бүхэн ашиглаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалалд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхаарууллаа.