“ЭДЦС ТӨХК”-ийн зуухын цехэд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “ЭДЦС ТӨХК”-ийн зуухын цехийн I зууханд гал гарч байна гэсэн дуудлага 02 дугаар сарын 09-ний 00:24 цагт Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очиж, станцын зуухын цехийн I зууханд гал түймэр гарч байсныг гал түймэр унтраах тархалт хийж, хөөс үүсгэгч бодис ашиглан гал түймрийн тархалтыг 00:48 цагт зогсоож, 03:19 цагт гал түймрийг бүрэн унтраалаа.

Тус цахилгаан станц нь нийт 7 зуухтай, 1 зуухын үйл ажиллагаа зогсоход үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гарахгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Гал түймэрт бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …