Имартынхан Тохижилт Үйлчилгээний ажилтнуудыг “Дулаан бэлэг” болон халуун аарцаар дайллаа

Имартчууд үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас эхлэн хүн амын эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн төлөөх сайн үйлсийг санаачлан олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр байна.

Нийслэл хотынхоо өнгө үзэмжид үргэлж анхаарч, үүрээс эхлэн үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг Тохижилт Үйлчилгээний өглөөний ээлжийн ажилтан нарт өнөөдөр “Дулаан бэлэг” болон халуун аарцаар дайллаа.

 “Итгэл найдвараа хуваалцъя” аяны хүрээнд 2022 онд “Дулаан бэлэг” хөтөлбөрийг санаачлан 1000 гаруй гутлыг хүүхдийн асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд бэлэглэж байсан.

Харин өнөөдөр “Дулаан бэлэг” хөтөлбөрийн хүрээнд дулаанаа хадгалдаг куртик Тохижилт үйлчилгээний ажилтан нарт бэлэглэсэн.

Дараагийн “Дулаан бэлэг”  хөтөлбөрийг тун удахгүй зохион байгуулах болно.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …