Хилийн цэргийн 0275 дугаар ангийн дугаар салбарын хариуцсан хэсэгт хоёрдугаар сарын 25-ны өдөр улсын хилээс 12 км зайд хээрийн түймэр гарсан талаар хилийн манаа илрүүлж, салбарт мэдэгдсэн байна.
Уг мэдээллийн дагуу ангийн салбараас бүлэг томилогдон шалгахад автомашинтай 3 иргэн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хил орчмын дэглэмийн зөрчил гаргахын зэрэгцээ хээрийн түймэр тавьсан болохыг шалгалтаар тогтоожээ.
Хилчид тус иргэдийг хуулийн дагуу Дорнод аймгийн Баян-Уул сумын цагдаагийн тасагт шилжүүлээд байна.
Гарсан хээрийн түймрийг унтраахад Хилийн цэргийн 0275 дугаар анги, Баян-Уул сумын гал унтраах, аврах 53 дугаар анги хамтран ажиллаж, 24 цагийн турш хээрийн түймэр унтраах ажиллагааг явууллаа.
Иргэдийн буруутай үйлдлээс үүдэн нийт 22000 га газар шатаж, хохирол учраад байна.