“Бүргэдийн баяр 2023” наадмын өдрүүдэд УЛААНБААТАР автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 4, 5-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

“Бүргэдийн баяр 2023” наадмыг үзэхийг хүссэн иргэдэд зориулж УЛААНБААТАР автобус 3-р сарын 4,5-ний өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

Тодруулбал, Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос“Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор руу үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ.

Хотоос хөдлөх цаг: 10:00

Чингисийн хааны хүрээнээс хөдлөх цаг: 18:00

Холбоо барих утас: 99882020

Энэ жилийн “Бүргэдийн баяр-2023” наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, Монголын бүргэдчид холбоо ажиллаж байгаа бол Хамтран зохион байгуулагчаар Казак шувуулахуйн холбоо, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Монголын шувуулахуйн холбоо Дэмжигч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар, Бүргэд хамгаалалтын алба, Хушхан брэнд ажиллаж байгаа юм.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …