Э.Ганзориг:Туркийн газар хөдлөлтийн үеэр хуучин барилгууд олноор нурсан

“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөний үеэр Монголын барилгын инженерүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Э.Ганзориг “Турк Улсад болсон газар хөдлөлтийн урьдчилсан тайлан, сургамж” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

Өнгөрсөн хоёрдугаар сард Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон барилга байшин сүйдэж, хүний амь эрсэдсэн. Энэ гамшгийн үеэр учирсан хохирол, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар тэрбээр онцлов.

“Байгалийн гамшиг, тэр дундаа газар хөдлөлтийн үеэр ямар сургамж авсан бэ гэдэг чухал. Турк, Сирид болсон газар хөдлөлтийн тайлан, сургамжийг урьдчилсан байдлаар гаргасан байна. Энэ үеэр хуучны барилгууд олноор нурсан, үүнээс болж олон хүн бэртэж гэмтсэн, амь насаа алдсан.

Нөгөө талаас хот төлөвлөлт муу, төлөвлөлтийн хэрэгжилт сул байсан нь гамшгийн үеэр их хохирол учрах шалтгаан болсон.

Газар хөдлөлтөд өртсөн барилгуудын цөөнгүй гөлгөр гадартай арматур ашиглан барьсан, бетоны чанар муу байсан нь ч нөлөөлсөн” гэв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …