“Инженер, Технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах оюутнуудад батламж гардууллаа

Боловсрол, Шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос эхлэн 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Тус төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон Улсад суралцах болзол хангасан 12 оюутанд батламж гардууллаа.

Батламж гардсан 12 оюутан Япон Улсад инженер технологийн чиглэлээр суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ ажиллана.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрт нийтдээ 320 оюутан суралцуулахаар төлөвлөснөөс 292 оюутан хамрагдаж 91.2 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Энэ хөтөлбөрт хамрагдсан оюутнууд  Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2 жил суралцаад Япон Улсын Консорциумын 10 их сургуульд 3-р дамжаанаас шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер мэргэжлээр суралцаж хос дипломтой төгсдөг онцлогтой.

Төсөл 1 жилээр сунгагдсантай холбогдуулан сүүлийн элсэлтийн  оюутнуудад дахин шалгалт өгөх боломж бүрдэж 3 оюутан шилжин суралцах эрхээ авлаа.  

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд суралцсан 240 оюутан сургуулиа амжилттай төгсөж эх орондоо ирж мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа бол одоо 48 оюутан Япон Улсад суралцаж байна.

Төслийн үндсэн 3 хөтөлбөрийн хүрээнд 2023 оны байдлаар нийт 876 оюутан, судлаач, багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 87.6 хувийг эзэлж байна.

Санал болгох мэдээ

ЕБС-ийн дотуур байрны нэг хүүхдийн зардал 350 мянгаас 2 сая боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны ээлжит хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын …