Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Цас ихтэй газруудад ялангуяа Улаанбаатар хот орчимд шар усны үерийн эрсдэлээс анхааруулж байна.

2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр  үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай Хангайн уулархаг нутгаар цас  орж, зөөлөн цасан шуурга шуурна.  Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 хэм дулаан,  бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.  Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ.  Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас  орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8  метр.  Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ

Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан …