“Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” болно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд “Улаанбаатар хотын эдийн засгийн форум” зохион байгуулах бэлтгэл ажлын талаар НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтангэрэл мэдээлэл өгөв.

Тэрбээр “Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Бүртгэл хийх www.ubif.mn сайт ашиглалтад орсон. Хамтын ажиллагаатай хотууд болон гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд 170 гаруй урилга хүргүүлээд байна” гэлээ.

Хотын дарга зохион байгуулалтад сайтар анхаарах хэрэгтэйг онцолж байв.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …