Энэ оны эхний улиралд 324.386 зорчигч агаараар тээвэрлэжээ

Энэ оны 4-р сарын 3-ны өдрийн байдлаар агаарын тээврээр 324.386 зорчигч тээвэрлэж, 22 хувийн биелэлттэй байна.

Тодруулбал, 234.121 зорчигч олон улсын нислэгээр, 90.265 нь орон нутгийн нислэгээр үйлчлүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 145.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

МИАТ ТӨХК 173.541, Аэро Монголиа ХХК 37.545, Хүннү Эйр ХХК 27.201, Туркиш Эйрлайнс 17.901, ЭйрЧайна 4.239, Ашиана Эйрланс 18.123, Изинис Эйрвэйс ХХК 6.178, Монголиан Эйрвэйс Карго ХХК 2.403, Кореан Эйр ХХК 33.427 зорчигчийг тус тус тээвэрлэжээ.

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийг либералчлах, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлж, орон нутгийн нислэгийг сэргээх зорилт тусгагдсан.

Мөн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлсэн. Түүнчлэн шинээр агаарын харилцааны хэлэлцээрүүдийг байгуулж, нислэгийн тоо, давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлэн нэг жилд 3 сая зорчигч тээвэрлэх боломжийг бүрдүүлээд байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …