Авлигатай тэмцэх “ШУВУУ” ажиллагааны хүрээнд иргэн Т.Бадамжунайг Филиппиний Сэбу хотоос баривчлан Монгол Улсад шилжүүлэн авчрах ажлыг өчигдөр гүйцэтгэн өнөөдөр /2023.04.04/ Монгол Улсад Сөүл-Улаанбаатарын нислэгээр шилжүүлэн авчирч байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Бид Филиппин улсад очиж, тус улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж, эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх бичгээ өгсөн.
Энэ хүрээнд иргэн Т.Бадамжунайгийн гадаад паспортыг хүчингүй болгосон. Мөн дансыг нь царцаах талаар шийдвэр гарсан. Тухайн иргэнийг Монгол Улсад шилжүүлэх авахад дэмжлэг үзүүлээч гэдэг утга бүхий албан бичгээ гардуулан өгсөн. Үүний дараа Филиппин улсын хууль сахиулах байгууллага тухайн хүнийг албадан саатуулсан.
Албадан саатуулах процесс 10 гаруй цаг үргэлжилсэн. Үүний дараа иргэн Т.Бадамжунай албадан гаргахад татгалзах зүйлгүй, өөрөө Монгол руу явах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн” гэв.