Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулаад байна. Төлбөр авах цэг цахим болсноор өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин их буюу 2 сая тээврийн хэрэгсэл товчоодоор нэвтрээд байна.
Гэвч өнөөдрийн байдлаар төлбөр төлөлт 7 хувьтай байна. Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигч та өр төлбөр үүсгэлгүй тухай бүрд нь төлбөрөө И-Монголиа, И-Баримт, www.roadpay.mn -ээр төлөхийг уриалж байна.
Товчоодоор нэвтэрч буй жолооч нар авто зам ашигласны төлбөрөө хэрхэн талаар “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын төлбөр авах үйл ажиллагааны хэлтсийн дарга Б. Энхбаатараас тодрууллаа.
“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын төлбөр авах үйл ажиллагааны хэлтсийн дарга Б. Энхбаатар “Товчоонууд цахим болоод удаагүй байна.
Улсын хэмжээнд 30 төлбөр авах цэг цахим болон ажиллаж байна. Үүнээс хот тойрсон таван цэг нь цахимжсан. 2022 оны 12 сарын 22 -ноос эхлэн цахимжсан.
Цахимжиж эхлээд таван сар болж байна. Өмнө нь баяр ёслолын өдрүүдээр хотоос гарах хөдөлгөөн дараалал үүсчихдэг байсан бол энэ жил ямар нэгэн очер дараалал үүсээгүй. Хуучин бол 17 орчим секундэд нэг машин нэвтэрдэг байсан бол одоо бол 2-3 секунд болж буурсан байгаа.
Ажлын байр гэхээсээ илүү тухайн төлбөр хураагч ажилчдын нөхцөл сайжирч байна. Компьютрээс хянаад суух үүрэгтэй болж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигчид авто замаар товчоо гараад өнгөрөхөд тухайн хүний И-Баримт болон И-Монголиа, www.roadpay.mn-ээр болон банкны бүх төрлийн картаар нэхэмжлэл очиж байна гэсэн үг.
Зам ашиглагч нар улсын дугаар дээрээ цаас наах, шавар шавхай болгочихсон, эсвэл улсын дугаараа авчихсан явж байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэх үүсдэгээрээ үүсч байгаа шүү.
Улсын хэмжээнд 22 авто пүү ашиглан Тээврийн цагдаа болон Авто тээврийн үндэсний төв, Зам тээвэр хөгжлийн төв хамтарсан шалгалт эхэлсэн байгаа. Жин тонны стандартаа баримтлуулах ингэснээр замын эвдрэл байхгүй болох, энэ эрсдэлүүдээс урьдчилан сэргийлээд стандартаа баримталж байна.
Улсын хэмжээнд 22 цэг дээр Улаанбаатар хотыг тойрсон том цэгүүдэд 24 цагийн хяналттай байрлаж байна.
Төлбөр авах цэгүүдэд ирээд жин тонн нь хэтэрсэн, стандартад нийцээгүй байвал тухайн ачааг буулгаж стандартад нийцүүлэх, эсвэл эхлэлийн цэг рүү нь буцаах арга хэмжээнүүдийг авч байна. Ачаа илгээгч болон ачаа хүлээн авагч тээвэрлэгч нар стандартад нийцүүлэн тээвэрлэхийг хүсэж байна.
Авто зам ашигласны хураамж Авто замын санд төвлөрдөг. Энэ сангаасаа эргээд авто зам засварлах үйл ажиллагаанд шууд зарцуулагддаг. Орон нутгийнхантай интернэт ашиглан камерын хяналтуудыг хийн хамтран ажиллаж байна.
Энэ ондоо багтаагаад Улсын бүх төлбөр авах цэгүүдийг цахим болгохоор төлөвлөн ажиллаж байна. Үлдсэн төлбөр авах цэгүүд энэ жилдээ багтаан цахимжина.