Боловсролын зээлийн сангаас зээл авсан зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд байршуулна

Боловсролын зээлийн сан 1993 оноос дотоод зээл, тусламж, тэтгэлэг, 1997 оноос гадаад зээл, тэтгэлэг олгож эхэлсэн.

Өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1,4 сая иргэн энэ сангаас санхүүжилт авсан байна. Нийт санхүүжилтийн хэмжээ 1 их наяд төгрөгт хүрсэн.

Нийт санхүүжилт авсан суралцагчдын 1,2 сая нь дотоодод суралцаж, санхүүжилтийн 75 хувийг авсан байна.

 Дотоодод суралцагчдад :

 Буцалтгүй тусламж, тэтгэлэг 

Хөнгөлөлттэй зээл

Оюутны хөгжлийн зээл гэсэн 3 төрлийн санхүүжилт олгодог.

Харин гадаадад суралцагчдад:

 Өндөр хөгжилтэй оронд магистр, доктор

 Засгийн газар хоорондын гэрээ

 Дэлхийн шилдэг их, дээд сургуульд бакалавр

Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөр

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гэсэн 5 төрлийн санхүүжилт олгодог.

Зээлд хамрагдалт, эргэн төлөлт, чөлөөлөлттэй холбоотой асуудал, маргаан гадаадад ахисан түвшинд суралцсан 1867 иргэнтэй холбоотойгоор үүсдэг.

Тэдний

 Зээлээ төлж байгаа 34

Одоо суралцаж байгаа 39

Гэрээгээ цуцалж зээлээ төлсөн 40

Гэрээний үүргээ биелүүлээгүй 230

Гэрээ хэрэгжиж байгаа /ажиллаж байгаа/ 634

Чөлөөлөлтөд хамрагдсан 890 байна.

Гэрээний үүргээ биелүүлээгүй иргэдийн мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Хяналт шалгалт үргэлжилж байна. Эдгээр иргэний мэдээллийг БЗС-аас санхүүжилт авсан нийт иргэдийн мэдээллээс ангилж цахим орчинд байршуулав.

Цаашид зээлдэгчдэд ижил тэгш боломж олгох болно гэдгээ өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд онцолсон.

 Тиймээс дотоод, гадаад гэж ялгалгүй бүх зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд байршуулж, зээлээс чөлөөлөгдөх боломжийг дотоодод суралцагчдад ч олгох юм. Энэ шийдлийг Засгийн газарт танилцуулж, журам, шалгуурыг тодорхой болгон олон нийтэд мэдээлнэ гэв.

Санал болгох мэдээ

Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ

Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт …