Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу 170-250 км тутам, нийт 35 байршилд стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн.
Түүнчлэн одоо ажиллаж байгаа Автозамын төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагаатай уялдуулах шаардлагын үүднээс нэмж 10 байршилд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Авто замын дагуух үйлчилгээний цогцолборын төлөвлөлт:
➢Монгол Улсын стандарт Авто замын дагуух үйлчилгээний цогцолбор. Ангилал, ерөнхий шаардлага MNS 5537:2016
➢Хоорондын зай 170-250 км, зах зээлийн эрэлт, онцлог, сонгон шалгаруулалтад оролцогчийн эрх ашигт тулгуурлан байршлыг тодорхой хэмжээнд зохицуулах боломжтой
➢Ашиглалтын хугацаа 15 жил-с дээш
➢Замын үзэгдэлт хангалттай газарт байрлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан орц, гарцтай байх,
➢Цагийн хуваарь 24 цаг
➢Интернет болон гар утасны сүлжээнд холбогдсон байх
➢Авто замаас 50 метрээс багагүй зайд
➢Автомашины зогсоол MNS 5342:2003 шаардлагад нийцсэн байх.