Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, хуурайшил ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн баруун болон өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 18-23 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 6-8 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.