“Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ГҮТББ ШУТИС-ийн МХТ-ийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

“Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ГҮТББ нь ШУТИС Мэдээлэл, Холбооны Технологийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Санамж бичгийг “Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ГҮТББ-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золбат, ШУТИС МХТС-ын захирал Н.Чулуунбанди нар үзэглэв.

Хамтын ажиллагааны хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон суваг дамжуулагч үйлчилгээ эрхлэгчдийн шинээр орж буй ажилтан албан хаагч, хүний нөөцийг чадамжийг сайжруулах, чадавхжуулах, салбарын олон төрлийн чиглэлээр мэргэжил эзэмшиж оюутнуудыг хөрвөх чадвартай, онол дадлага хосолсон мэргэжилтэн болгох хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Энэ үеэр МХТС-ын судалгааны лабораториудын үйл ажиллагаатай танилцаж мэдээллийн технологийн эрин үед нийцсэн сургалт, судалгаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцлаа.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …