Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ:
Хэнтэй нуруунаас усжих Барх, Эг, Онон, Хэрлэн, Хараа, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор үерийн түвшинг 25 см давсан байна. Өнөөдөр Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин хоногтоо 10 см нэмэгдэж, үерийн түвшинд хүрнэ. Иймд дээрх голын сав дагуу нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
2013 оны 06 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, төвийн нутгаар баруун хойноос бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.