Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо “ ХЭТРҮҮЛЖ БИШ, ХЭМЖЭЭНД НЬ САХАРАА БАГАСГАЯ” нөлөөллийн аяныг эхлүүллээ

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “ ХЭТРҮҮЛЖ БИШ, ХЭМЖЭЭНД НЬ САХАРАА БАГАСГАЯ” нөлөөллийн аяныг санаачлан эхлүүлээд байна.


Өнөөдөр /2023.05.11/ Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны хамт олон хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдийн удирдлагуудтай уулзаж “ ХЭТРҮҮЛЖ БИШ, ХЭМЖЭЭНД НЬ САХАРАА БАГАСГАЯ” нөлөөллийн аянг танилцуулж энэхүү аянд сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.

 

Уулзалтад оролцсон хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдийн удирдлагууд “ ХЭТРҮҮЛЖ БИШ, ХЭМЖЭЭНД НЬ САХАРАА БАГАСГАЯ” нөлөөллийн аяныг дэмжиж ажиллахаа  илэрхийллээ.

Мөн  хүнсний томоохон сүлжээ дэлгүүрийнхэн хүүхдийн баярын хүрээнд ижил үйлчилгээ эрхлэгч бусад аж ахуйн нэгжүүдээ уриалж, “эрүүл бэлэг” боох аянд нэгтгэх, эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд багачуудын чихэрлэг бүтээгдэхүүний зохист хэрэглээний талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, эрүүл зан үйлийг олон нийтэд таниулан сурталчлах зэрэг нөлөөллийн ажлыг эрүүл мэндийн сэтгүүлчидтэй хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

“ ХЭТРҮҮЛЖ БИШ, ХЭМЖЭЭНД НЬ САХАРАА БАГАСГАЯ” нөлөөллийн аяны хүрээнд:

-Худалдаа эрхлэгч, сүлжээ дэлгүүрүүд хүүхдэд ээлтэй, эрүүл мэндийг нь дэмжих бэлгийн багцууд худалдах

-Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих бэлгийн багц бүрд чихрийн агууламж, шимт бодисын мэдээлэл, зөвлөмжийг багцад хавсаргахаа амлав.

Монгол хүүхдүүдийн дундах чихрийн хэрэглээ өдгөө хяналтаас гарч, бүр донтох хэмжээнд хүрсэн талаар эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. 

Үүний уршгаар бага насны хүүхдүүдийн 90 хувь нь шүд цоорох өвчтэй, буйлны үрэвсэлтэй, кальци, Д аминдэмийн дутагдалтай, яс сийрэгжих өвчинд өртөх болов. Цаашлаад суралцах чадвар буурах, илүүдэл жинтэй болох, хоолны дуршилгүй болох, тэжээлийн дутагдалд орох, дархлаа сулрах, харшилтай болох, өсөлт удаашрах зэргээр маш олон сөрөг үр дагавар чихрийн хэтрүүлсэн хэрэглээнээс үүдэж гарч, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна.

Тиймээс эрүүл мэндийн сэтгүүлчид эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарыг хүүхдийн баяраар хүүхэд, багачууддаа эрүүл бэлэг сонгож хэвших, цаашлаад хүнсний томоохон сүлжээ болон худалдаа үйлчилгээний дэлгүүрүүдийг хүүхдэд “ЭРҮҮЛ БЭЛЭГ” боож бэлдэх, томчуудыг сахрын агууламж багатай бэлэг худалдан авалт хийх мэдлэг мэдээллээр хангах, мөн хүнсний томоохон сүлжээ болон худалдаа үйлчилгээний дэлгүүрүүдийг эрүүл бэлгийн тусгайлсан лангуу, тавиур ажиллуулахыг энэхүү уриалж байна.

“ХЭТРҮҮЛЖ БИШ, ХЭМЖЭЭНД НЬ САХАРАА БАГАСГАЯ” нөлөөллийн аяны хүрээнд чихэрлэг бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, эрүүл, зан үйлийг хүүхэд, олон нийтэд таниулан сурталчлах, “Худалдаа эрхлэгчид”-дтэй хамтарч ажиллах замаар иргэдэд эрүүл мэндийг дэмжих хүүхдийн бэлгийн сонголтыг бий болгох, чихрийн хэрэглээг бууруулах нөлөөллийн ажлуудыг иргэний нийгмийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагааны дүнд олон нийтэд эрүүл зан үйлийг сэдэлжүүлэхээр зориод байна.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …