Ч.Номин: Соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалинг БШУ-ны салбартай дүйцүүлж нэмнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.05.17/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Соёлын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын цалин хөлсний асуудал байнга яригдаж байдаг. Энэ бол сүүлийн 20 гаруй жил бугшсан соёлын яамгүй байснаас үүдэн гарсан асуудал.

Соёлын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын цалин 570-995 мянган төгрөгийн хооронд байгаа. Ер нь дундаж цалин 760 мянган орчим төгрөг байгаа. Тэгэхээр энэ бол бусад төрийн байгууллагууд буюу боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагуудаас ойролцоогоор 6-25 хувь бага. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш эдгээр салбарын цалин хөлсний ойролцоогоор 25 хувь нэмэгдүүлсэн. Энэ нь ч өнөөдрийн байдлаар бусад салбартай харьцуулахад бага байгаа.

Соёлын салбарынхантайгаа уулзахад дөрөв, таван асуудал байгаа. Энэ асуудлууд бол соёлын салбарын цалингийн харьцаа бусад төрийн салбараас доогуур байна, амьжиргаанд хүрэлцэхгүй байна, бидний онцлог байдлыг ойлгож үзээд үндсэн цалин, урамшууллыг онцлогт нь тохируулж өгөөч ээ, инфляцтай уялдуулж цалинг нэмэгдүүлж өгөөч ээ гэх саналууд гарсан.

Эдгээр саналыг бид авч үзээд сүүлийн 2 жилийн хугацаанд ХНХЯ болон Сангийн яамтай хамтран ажиллаж, 12 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийсний хүрээнд өнөөдөр тодорхой шийдвэрт хүрч байна.

Энэ нь соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлнэ. Энэ ондоо шийдвэрлэнэ гэсэн шийдвэрт хүрч байна” гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …