Ч.Номин: Орон нутгийн соёлын салбарын ажилчдад зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно

Соёлын сайд Ч.Номин өнөөдрийн (2023.05.17) Засгийн газрын хуралдаанд “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг танилцуулж, батлууллаа.

Ингэснээр 2023 оны байдлаар орон нутгийн өмчийн соёлын байгууллагад ажиллаж байгаа 3002 албан хаагч таван жилд тутамд олгох мөнгөн тэтгэмжийг авах юм.Тэтгэмжийг олгоход нийт 13.5 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд ТҮ ангиллын 886 албан хаагчид 3.7 тэрбум төгрөг, ТҮСУ ангиллын 2116 албан хаагчид 9.8 тэрбум төгрөг олгоно.


Засгийн газрын хуралдааны дараа Соёлын сайд Ч.Номин мэдээлэл өглөө.

Тэрбээр “2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуульд зааснаар Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно гэж заасан байдаг. Тэгвэл уг заалтын хүрээнд холбогдох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Журмын хүрээнд, соёлын салбарын ажилтан, албан хаагчдын 70 хувь нь нэг удаагийн тэтгэмж авах боломжтой боллоо.

Соёлын яам байгуулагдсан цагаас хойш соёлын салбарт ажиллагсдын цалинг 25 хувиар нэмэгдүүлсэн ч бусад төрийн албан хаагчдаас 6-25 хувиар бага байгаа тул соёлын салбарын ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, БСШУС-ын байнгын хороонд нийт 2022 оноос хойш 12 удаа хүргүүлсэн байна.

Үүний үр дүнд энэ онд багтан соёлын салбарт ажиллагсдын үндсэн цалинг боловсрол, шинжлэн ухааны салбарт ажиллагсдын цалинтай дүйцүүлэн нэмэхээр боллоо” гэв.

 

 

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …