С.Эрдэнэбат:Төсвийн тодотгол хийж, цалин хөлсийг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой шийдвэрийн талаар тодрууллаа.


Тэрбээр “Өнгөрсөн оны сүүл болон энэ оны эхэнд цалин хөлс нэмэгдүүлэхэд соёл урлаг, МСҮТ зэрэг салбаруудын цалинг өөрсдийн санхүүжилтээр нэмэгдүүлэх боломжтой болгох байдлаар орхигдуулж огт нэмэгдээгүй үлдсэн. Тухайлбал соёл урлагийн салбарын дундаж цалин 760,000 төгрөг, үйлчилгээний ажилчид нь 565,000 төгрөгийн цалинтай байна. Мөн боловсролын салбарт гэхэд цалин харилцан адилгүй буюу 40 хувьд нь боломжийн нэмэгдэж, үлдсэн 50 гаруй хувьд нь бодитоор дорвитой нэмэгдээгүй.

Ялангуяа тогооч, манаач, цэвэрлэгч, слесарь зэрэг үйлчилгээний ажил эрхэлдэг ажилчдын цалин маш бага нэмэгдсэн. Иймд МҮЭ-ийн холбооны төлөөлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж ирэх жилүүдэд доод цалин хөлсийг 1 сая төгрөгт хүргэх, дундаж цалин хөлсийг дорвитой нэмэгдүүлэх саналыг тавьсан. Цаг үe, үнэ ханшийн өсөлт ч ийм нөхцөлд хүргэж байна. Манайд төдийгүй Дэлхий даяараа л үнийн дарамтад байна.

МҮЭ-ийн холбоо, Засгийн газрын хамтарсан цалин хөлсийг сууриар нь шинэчлэх ажлын хэсэг гараад ажиллаж байгаа бөгөөд төсвийн тодотголыг яаралтай хийж цалин хөлсийг нэмэгдүүлэхээр болсон.

 Сая Засгийн газраас оны эхэнд нэмэгдээгүй болон маш багаар нэмэгдсэн ажилчдын цалинг нэмэгдүүлэх тодорхой чиглэл өгсөн байна.

Ер нь боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг төрийн чухал үйлчилгээний салбарын ажилчдын цалин орлогыг ойрын хугацаанд шат дараатайгаар доод тал нь 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж МҮЭ-ийн холбоо үзэж байгаа” хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …