“Нээлттэй Хэнтий аймаг” өдөрлөг Улаанбаатар хотод болно

Хэнтий аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд “Нээлттэй Хэнтий аймаг” өдөрлөгийг 5-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвийн урд талбайд зохион байгуулах гэж байна.


Тус өдөрлөгөөр орон нутгийн онцлог, давуу тал болон Улаанбаатар хотоос Хэнтий аймагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа боломж, бодлого төлөвлөлтөө танилцуулна.

Мөн оюутан сурагчид, төрийн албан хаагчдад зориулсан “Зөгийн үүр” хөтөлбөр, эмч багш нарын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, орон нутагт сул байгаа ажлын байрны мэдээллүүд, хөнгөлөлттэй зээл тусламж, төсөл хөтөлбөр, газар олголт, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжийн талаар төрийн байгууллагууд мэдээллээ өгч, газар дээр нь бүртгэхээс гадна Хэнтий аймагт хийгдэж байгаа брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм.

Хэнтий аймгийн нээлттэй өдөрлөгт иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …