“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг ирэх оноос үнэгүй тараана

download18УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг долоо хоног тутмын хэвлэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг  2014 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн  үнэ төлбөргүй тараахаар болсон тухай УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдэээлэл” эмхэтгэлийн Зөвлөлийн дарга Б.Болдбаатар мэдэгдэв.

Тус эмхэтгэлийг иргэдэд үнэгүй тараах нь “эмхэтгэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, тайлбарлан таниулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүргийг нь хэрэгжүүлэхэд төр, захиргааны байгууллага, шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагуудад тус дөхөм болгох,  түүнчлэн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тэдэнд хууль ёсыг чанд дагаж мөрдөх соёл, дадлыг хэвшүүлэх шаардлагыг хангахад” чухал нөлөө үзүүлэх юм байна.

Энэ шийдвэрийн дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг төр, захиргааны байгууллагууд, бүх шатны шүүх, прокурор, Засаг дарга нар, их, дээд, дунд сургууль болон нийтийн номын сангуудад  нийт 5670 орчим  ширхэгийг үнэ төлбөргүй өгөх юм. Мөн эмхэтгэлийг УИХ-ын албан ёсны цахим сүлжээнд байршуулж , андроид үйлдлийн системийг ашиглан эмхэтгэлийн дугаар бүрийг татаж авч унших боломжийг бий болгожээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …