Л.Оюун-Эрдэнэ: Хэн нэгний мууг үзэх гэж сангуудын мэдээллийг ил болгоогүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сангуудын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Миний хувьд хэн нэгний мууг үзэх гэж энэ сангуудын мэдээллийг ил болгох гээд байгаа юм биш. Зүгээр л иргэд мэдэх ёстой. Яагаад гэхээр мэдэж байж л засна. Өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийн сан болон Нийгмийн даатгалын сангийн мэдээлэл ил болж байгаа. Зүгээр л юу болсон бэ? гэдгийг цахим дээр байршуулж байгаа.

Нийгэм өөрөө дүгнэлт хийнэ, засна. Гэтэл ил болсон мэдээллээс харвал ямарваа нэгэн субьектив асуудлууд үйлчилж байсан байна гэдэг нь харагдаж байгаа. Одоо журмаа яах вэ? гэдэг дээр шийдэл гаргах хэрэгтэй. Ямар ч байсан сан байх нь зөв. Гэхдээ сан ил тод, хүртээмжтэй, шалгуур нь ойлгомжтой байх ёстой. Сан лоббигоор явж болохгүй.

 

 

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …